Wednesday, December 14, 2016

Маш их баярлалаа. Амжилт хүсэе.

2016.12.13-ны үдээс хойш "Дархан АЗЗА" ТӨХК-иас надад мэнд хүргэв: "ТУЗ-ийн хараат бус гишүүнээс Та 2016 оны 05 дугаар сарын эхэн үед чөлөөлөгджээ. 2016 оны 1, 2 дугаар сарын цалинг Танд шилжүүлэн өгчээ. ТУЗ-ийн хараат бус гишүүний 2016 оны 3, 4 дүгээр сарын цалин нийт 275400 төгрөг Танд олгох ёстой. Гэтэл 2016.12.12-ны өдөр ТУЗ-ийн гишүүний 7 сарын цалинтай тэнцэх нийт 963900 төгрөгийг Танд шилжүүлжээ. Иймд үүнээс (963900-275400)=688500 төгрөгийг буцааж дансаар өгнө үү" гэж надад утсаар хэлэв.

Би цахим картаа шалгаж үзээд, надад олгосон илүү цалинг буюу 688500 төгрөгийг дансанд нь 2016.12.14-ний өдөр буцаан шилжүүлсэн. 
"Баримтыг нь холбогдох ажилтандаа үзүүлээрэй. Бүртгэж намайг зөрчилгүй болгоно уу" хэмээн энэ блог цахим хуудсны http://darhan-az.blogspot.com/ гэсэн холбоос-хаягаа Д.Болортуяагийн утас руу илгээв.
Дээр дурьдсан 2016 оны 3, 4 дүгээр сарын цалингийн нийт 275400 төгрөгийг надад өгөхгүй байхаа гэж бодож байсан билээ. Гэнэт надад өгч баярлууллаа. Та бүхнийхээ ажил амжилтын тухай мэдээг Facebook цахим хуудаснаас нь уншиж,  маш их баярлаж явдаг шүү.
"Дархан АЗЗА" ТӨХК-йн удирдлага, хамт олонд болон шинээр томилогдон ажиллаж байгаа ТУЗ-ийн дарга, гишүүдэд улам их амжилт бүтээл гаргахыг хүсэн ерөөе.

Жич: Энэ блог цахим хуудаст 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш тэмдэглэл хөтлөөгүй, харин өнөөдөр талархалаа илэрхийлж бичив.
Энэ блогоо дурсгал болгон байлгаж байгаа билээ.


Sunday, May 22, 2016

Амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сайн байцгаана уу
Хуучин хараат бус гишүүн биднийг дахин сонгохгүй тухай шийдвэр гарсан учир "Дархан АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүдийг шинээр сонгон шалгаруулсан гэж сонслоо.
Та бүхэндээ их баярлаж явдаг шүү.

"Дархан АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, Нарийн бичгийн дарга нараас өгсөн чиглэлийн болон холбогдох журмын дагуу http://darhan-az.blogspot.com/ блог цахим хуудсаа тус Хараат бус гишүүнээс чөлөөлөгдөх өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй хамтран хөтөлж, ТУЗ-ийн дарга, гишүүд, компанийн удирдлагын хооронд мэдээлэл солилцож, хамтран асуудал шийдвэрлэж байснаа дурсан санахад сайхан байна.
Цаашид Та бүхнийхээ ажлын амжилт, ололтын тухай мэдээлэл, зургийг FB цахим хуудаснаас, хэвлэл мэдээллээс уншиж баярласаар байх болно.
Харин цаашид энэ блог цахим хуудастаа Би мэдээлэл зураг авч буюу татан оруулж нэмэх эрхгүй, үүрэггүй, боломжгүй болсон. Дурсамж болгон үлдээе.
http://darhan-az.blogspot.com/


Хүндэтгэсэн,
Chuluunbat.A. "Дархан АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр ажиллаж байсан.
Миний хувийн блог цахим хуудасны холбоос нь: http://chuluunbata.blogspot.com/

Sunday, May 15, 2016

АЖЛЫН ЗАРДЛЫН СУУРЬ НОРМ

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АРЧЛАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЗАРДЛЫН СУУРЬ НОРМ БАТЛАГДЛАА. Эх сурвалж:МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ.

Wednesday, May 4, 2016

Зорчигч тээвэрчдийн анхааралд

Ишлэл: 2016.05.05-нд Д. Батдорж to АЗЗА НЭГДСЭН ГРУПП
"Дархан АЗЗА" ТӨХК-н УБ-ДА чиглэлд КМ-194,900-195,300 авто замын засвар хийж байгаа тул зорчигч жолооч та бүхэн сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцоно уу" гэжээ.

Эшлэл: "2016.05.04. Д. Батдорж to АЗЗА НЭГДСЭН ГРУПП  "Дархан АЗЗА" ТӨХК-н Зорчигч тээвэрчид-ийн анхааралд Улаанбаатараас Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 185-196 км-т засварын ажил хийгдэж байгаа тул замын нөхцөлд хурдаа тохируулж түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна"
"Очирын Золзаяа За ийм ухмал хийж суурийг нь сольж байна.доод суурь нь нуль цэвдэг байна шүү" гэв.

 

Monday, May 2, 2016

Механик инженерүүдийн сургалт болно

Ишлэл: " #‎ЗТЯСайдыншуурхай‬. @m_zorigt АЗЗА-ын механик инженерүүдэд хийх сургалтыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулах үүрэг 2016.05.02-нд өглөө" гэжээ.
АЗЗА КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн сайдын шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу АЗЗА компаниудын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан механик инженерүүдийг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотод 2016 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд сургалт, семинар зохион байгуулагдах тул АЗЗА компаниуд механик инженер буюу техник хариуцсан ажилтнаа заавал оролцуулахыг АНХААРУУЛЖ байна. Бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн төв дээр явагдана.
Сургалт ШУТИС-ын Механик тээврийн сургууль дээр болох бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод хийгдэж байгаа засвар үйлчилгээний ажил болон Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн өөрийнхөө байгууллагад шаардлагатай Авто замын болон механик инженерийн /боловсон хүчний/ захиалгаа албан ёсоор авч ирнэ үү.
Холбогдох утас: ЗХНХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюун /96098432/

Friday, April 15, 2016

Эшлэл: АВТО ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ-нээс

Энэхүү блогтоо сайн мэдээ, зураг иш татан нэмж оруулахад урамтай сайхан байдаг билээ.
2016.04.15-ны оройн 21:05 цагт иш татан авсан мэдээ: Эшлэл:

Очирын Золзая FB цахим хуудастаа "Erunhii injener Tumenayush medee ogloo. Darhan Ulaanbaatariin chigleliin A0401 avtozamiin haagdsan hundersen zamiig buren ongoilgoj zamiin belen baidaliig hangaj ajillasan bna.Hamt olondoo amjilt husie. Margaash (2016.04.16-ны) ogloo 09 tsagt zam neegdehed manai hariutssan zamiin belen baidal hangagdlaa" гэж бичжээ.

 -оОо-

Monday, April 11, 2016

Сургалт семинар болно

Ишлэл: "АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газар хамтран "Их тэнгэр" цогцолборт 2016 оны 4-р сарын 14-нд 14:00 цагт "Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулан сурталчлах нь", "Авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал" сэдвээр сургалт семинар зохион байгуулах гэж байна. Иймд дараах албан бичигтэй танилцаж, материалаа яаралтай ирүүлнэ үү" гэжээ.  
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ  2016.04.11-ний өдрийн 1/294 тоот
албан бичгээ "АЗЗА" ТӨХК-д хүргүүлжээ.

Sunday, April 10, 2016

Дүрс бичлэг: Авто замын асфальтобетон хучилтад үүссэн торон хагарал, нүхэн эвдрэлийг хэдхэн минутын дотор зориулалтын жижиг ширхэгт материалаар дүүргэн нөхөгч дохиолол-механизмтай автомашин. 
Тухайн жижиг нүх рүү ширхэгт материал-хольцыг ончтой цацаад, уг нүхэн эвдрэлийг дүүргэж, нөхөж, тэгшлэж байгаа үйлдэл хөдөлгөөнийх нь дүрс бичлэгийг дараах холбоос дээр товшин нээж сонирхоно уу:
https://www.facebook.com/WazeBr/videos/848914788510814/?pnref=story

Thursday, April 7, 2016

Ишлэл: "2016.04.01-ний өдөр. "Дархан АЗЗА" ТӨХК-йн УБ-ДА чиглэл А0401 дугаартай авто зам км-188-195 зурвас газрын хог цэвэрлэв. Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилалаа" гэжээ. 
 






Монгол улсын Авто замын бүтээн байгуулалт 2016

Ишлэл: "2016.04.07. Авто замын салбарт 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 30 чиглэлийн 3203.55 км авто замын болон 7 байршилд 1346.6 урт/метр төмөрбетон гүүрийн барилгын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэжээ. Дүрс бичлэгийг үзнэ үү:

Tuesday, March 8, 2016

Дэвшилт техник, технологийн хэрэглээ: ЦАС БУУДАГЧ

2016.03.08. Ишлэл: "Lutochir Gereechin Myagmarjaviin : Их шуурганы дараа 16.03.05-наас 06-ны өдрүүдэд "Налайх АЗЗА" компанийн хамт олон Налайх-Чойр чиглэлийн замд Зам арчлалтын ажлыг шуурхай хийж авто тээврийн хэрэгслэлүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа" гэжээ.  
"Цас буудагч" механизмыг ур чадвартай хэрэглэж, хунгарласан цасыг зайлуулж байгаа дүрс бичлэгийг нь дараах эх сурвалжийн холбоос дээр товшин нээж үзнэ үү:
https://www.facebook.com/mlutochir/videos/1003635613045275/



-oOo-

Wednesday, February 17, 2016

Highway Concrete Machines At Work...

Хурдны авто замын бетонон хучилтын ажлын машин (Highway Concrete Machines At Work...)-ыг дараах холбоос дээр дарж сонирхоно уу 
https://www.facebook.com/civilengineering98/videos/1093479990673518/?fref=nf

Friday, February 12, 2016

Авто замын тэмдэг, тэмдэглэгээний стандартуудын жагсаалт

Энэ мэдээг 2016 оны хоёрдугаар сард бэлтгэв: Монгол улсад мөрдөж буй стандартуудын жагсаалт.


Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 12 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан авто замын тэмдэг, тэмдэглэгээний холбогдолтой Монгол Улсад мөрдөж буй стандартууд. Үүнд:
"MNS 4759:2014, Автозамын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага",
"MNS 4597:2014, Авто замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага",
"MNS 4596:2014, Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх журам",
"MNS 4980:2014, Автозамын гэрлэн дохио. Техникийн ерөнхий шаардлага" зэрэг болно.

ТЕХНИКИЙН ШААРДЛАГАД ИШ ТАТСАН НОРМАТИВ-ын жагсаалт


-oOo-

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны
216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаас. ҮҮНД:

“14. ТЕХНИКИЙН ШААРДЛАГАД ИШ ТАТСАН НОРМАТИВ ИШЛЭЛ"-ийг буюу
"Норм ба Дүрэм", Стандартын жагсаалт"-ыг
"Reade more" дээр товшин дарж үргэлжлүүлэн уншина уу

Sunday, February 7, 2016

"Норм ба Дүрэм", Стандартын жагсаалтууд


-oOo-
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны
216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаас. ҮҮНД:

“14. ТЕХНИКИЙН ШААРДЛАГАД ИШ ТАТСАН НОРМАТИВ ИШЛЭЛ"-ийг буюу
"Норм ба Дүрэм, Стандартын жагсаалт"-ыг "Reade more" дээр товшин дарж үргэлжлүүлэн уншина уу

Авто зам төсөллөх БНбД

Авто зам төсөллөх БНбД Үүнд:
 
Ишлэл: Авто зам төсөллөх БНбД. Нэгдүгээр хавсралт. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР. ACCELERATION LANE. Эх сурвалжийн доорх холбоос дээр товшин нээж уншина уу

http://rtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf
-оОо-


Ишлэл: "АВТО ЗАМЫН ГҮҮРИЙН БА ХООЛОЙ ТӨСӨЛЛӨХ НОРМ ба ДҮРЭМ"
Эх сурвалжийн доорх холбоос дээр товшин нээж уншина уу
http://www.legalinfo.mn/annex/details/5980?lawid=9422
-оОо-

Эх сурвалж: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Ишлэл: "Техникийн шаардлагад:
- Нийтийн зориулалтын авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын байдалд тавигдах үндсэн шаардлага, ашиглалтын байдлыг үнэлэх, засвар арчлалтын ажлыг төлөвлөх зарчмыг тодорхойлох; - Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах, тээврийн хэрэгслийг тогтоосон ачаа болон зорчигчтой, зохих хурдтайгаар саадгүй, аюулгүй, тав тухтай нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйлдвэрлэлийн ажлын технологийн болон зохион байгуулалтын асуудал;
- Ажил хүлээн авах, чанарын үнэлгээ өгөх зарчим;
- Авто замын засвар, арчлалтын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлууд хамаарна" гэжээ. Эх сурвалжийн доорх холбоос дээр товшин нээж уншина уу

http://www.legalinfo.mn/annex/details/5572?lawid=8457

Tuesday, February 2, 2016

Төсөл, Норм, Стандарт Техникийн шаардлага Боловсруулалтын ажил

2016.02.02. Ишлэл: Зам, тээврийн хөгжлийн төвийн хурлын тэнхимд АВТО ЗАМЫН САЛБАРЫН ШИНЖЛЭХ, УХААН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн ажээ. Үүнд:
1. “Авто зам төсөллөх БНбД 32-01-07 норм"-ыг шинэчлэн боловсруулах ажил,
2. “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлага” боловсруулах ажил, 
3. “Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх төсөл”-ийн ажил". гэжээ. Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=446348518871999&id=362067683966750

Wednesday, January 27, 2016

Санхүүжилтийн тухай

Эшлэл: "Зам, тээврийн сайд М.Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт  нар хэлэлцээд 2015 онд хийсэн авто замын засвар, арчлалтын ажлын гүйцэтгэлийн дутуу санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 2016 оны улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтын зардалыг улсын төсөвт 8 тэрбум төгрөгөөр баталсаныг нэмэгдүүлэхээр  төсвийн тодотголд оруулах талаар Засгийн газрын тогтоол гаргуулахаар болсон байна" гэжээ.
Эх сурвалж:
2016.01.26.  http://mra.mn/pages/20160126456125

Wednesday, January 13, 2016

ТУЗ-ийн хурал

2016.01.13ы өдөр "Дархан АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдав. 2016.01.11-ний өдөр "Дархан АЗЗА" ТӨХК ба Захиалагч ЗТЯамны хооронд байгуулсан "Захиалагч, хариуцагчийн болон Зам хариуцагчийн 2015 оны гэрээ"-ний биелэлтээ дүгнүүлж ажлаа тайлагнаж хамгаалав.