КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
2011 оны 10 дугаар сарын
6-ны өдөр
79 дүгээр
зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
79.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь бусад гишүүний
адил эрх, үүрэгтэй байхаас гадна дараах нэмэлт
үүргийг хүлээнэ:
79.3.1.төлөөлөн удирдах зөвлөл,
гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, гаргасан бодлого, шийдвэр нь:
-тухайн компанийн эрх ашигт сөргөөр
нөлөөлсөн эсэх, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн эсэхэд
хяналт тавих,
-зөрчлөөс
урьдчилан сэргийлэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг арилгахыг холбогдох этгээдээс
шаардах, шаардлагыг эс биелүүлбэл уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд тавьж
шийдвэрлүүлэх, улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг
хүргүүлэх;
79.3.2.компанийн үйл ажиллагааны ил тод,
нээлттэй байдлыг хангах талаар гүйцэтгэх удирдлагад үүрэг өгч, хэрэгжилтийг
хянах, холбогдох этгээдээс шаардах;
79.3.3.хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн
оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар зарчмын зөрүүтэй байр
суурьтай байсан бол энэ тухайгаа мэдээлж, хувьцаа эзэмшигчдийн асуултад
хариулах, тодруулга хийх.
79.4.Төрийн болон
орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон
нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус
гишүүн энэ хуулийн 76.1, 79.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:
79.4.1.Төрийн
болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хууль-ийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах;
79.4.2.гүйцэтгэх
удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж
байгаа эсэхэд хяналт тавих.
-оОо-
80.2.Төлөөлөн удирдах
зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын
дарга гарын үсэг зурна.
-оОо-
80.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудал шийдвэрлэхэд
төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын
нэг эрхтэй байна.
-оОо-
81
дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо
81.1.Төлөөлөн
удирдах зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудал эрхэлсэн байнгын
болон түр хороог байгуулж болно.
81.2.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах
зөвлөл нь аудитын, цалин,
урамшууллын, нэр дэвшүүлэх
хороодтой байх бөгөөд эдгээр хороодын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь
төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэнэ.
81.3.Төлөөлөн
удирдах зөвлөлийн хороо нь тодорхой чиг үүрэгтэй байх бөгөөд тухайн асуудлаар
дүгнэлт гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах, энэ хуульд заасан зарим
асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй.
81.4.Энэ хуулийн 81.2-т заасан аудитын
хорооны дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус
гишүүн байх бөгөөд уг хороо нь дараах чиглэлээр
дүгнэлт гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна:
81.4.1.компанийн
нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх,
дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан,
санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих;
81.4.2.дотоод
хяналтын албаны удирдлага, ажилтныг томилох, цалин, урамшууллыг тогтоох санал
боловсруулах;
81.4.3.аудитын
байгууллагыг сонгох, түүний ажлын хөлсний хэмжээг тогтоох талаар санал
боловсруулах;
81.4.4.их
хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах;
81.4.5.компанийн дүрэмд заасан болон төлөөлөн
удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/310?lawid=310
-оОо-
ТУЗ-ийн гишүүн нь Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Жич: 2012.02.01-07-ны өдрүүдийн Сургалтын сэдвүүдийг http://www.mongolchamber.mn/attachments/article/785/CG%205%20odriin%20surgaltiin%20hotolbor.pdf -ээс үзнэ үү.
МҮХАҮТанхимын Утас:310619, 99058278, Web site: www.mongolchamber.mn; www.bizcon.mn, E mail: javkhlantugs@mongolchamber.mn, otgool2000@yahoo.com
---ооОоо---
No comments:
Post a Comment