Эх сурвалж: 26 January, 2016. http://mra.mn/pages/20160126456125
-oOo-
Эшлэл: https://www.facebook.com/mra.mong.7/posts/1712323705649671?fref=nf
эх сурвалжид:
"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ЗАМ ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ
САНГИЙН САЙД Б.БОЛОР
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭРДЭНЭЧИМЭГ ТАНАА
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2016.01.21 Улаанбаатар хотМонголын авто замчид, зам барилгын компани, аж ахуйн нэгжүүд2015 онд Засгийн газрын үйл ажиллааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд улсын чанартай 12640 км авто замын засвар арчлалтын ажил, шинээр 989,6 км хатуу хучилттай авто зам, 839,5 у/м гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Эдгээр хийж гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилт бүрэн олгогдоогүйгээс дараахь хүндрэлүүд үүсээд байна.
1. Авто замын засвар арчлалтын компаниудын талаар:
• Авто замын засвар арчлалтын 28 компанид2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоогүйгээс татвар, нийгмийн даатгалын өрөнд орж, техник тоног төхөөрөмжүүдээ банк, санхүүгийн байгууллагад битүүмжлүүлээд байна. Ойрын өдрүүдэд цас их орж, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зам засвар арчлалтын компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж улсын чанартай авто замаар зорчигч,иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрээд байна.
• Ажилчдын цалинг сүүлийн 2-3 сар өгөөгүйгээс замчдынар гэр, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байна.
2. Авто зам гүүрийн барилгын гүйцэтгэгч компаниудын талаар
• 2014, 2015 онуудад үндэсний авто зам гүүрийн барилгын компаниуд гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд компанийн эд хөрөнгө, машин техник, тоног төхөөрөмж, хувийн орон сууц, машин болон үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалах, нефть импортлогч компаниудаас шатах тослох материал, битум зэрэг матералуудыг зээлээр авч ажлаа гүйцэтгэсэн зэргээс болж өрийн сүлжээнд ороод байна. Түүнчлэн, хувь хүн, аж ахуйн нэгжүүд банкны өрийн зээлийн хүүгийн алдагдалд орж байна.
• Туслан гүйцэтгэгч компаниудын өр, ажилчдын цалингаа өгч чадахгүй 4-6 сар болж байна.
Авто зам гүүрийн барилга, засвар арчлалтын компаниудын санхүүжилтыг олгоогүйгээс компаниуд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс ажилчид өвдсөн ч эмнэлгийн үйлчилгээ болон бусад нийгмийн үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байна.
Санхүүжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаяглан ил захидал, албан бичиг, шаардлага хүргүүлсэн ч одоо болтол ямар нэг арга хэмжээ аваагүй, үр дүн гараагүй тулсалбарын төрийн бус байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гарч энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Авто замын засвар арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 01 сарын 29-ний дотор нэн даруй шийдвэрлэж олгох
2. 2014, 2015 онуудад хийгдсэн авто зам гүүрийн барилгын санхүүжилтийг 2016 оны 01 сарын 29-ний дотор нэн даруй шийдвэрлэжолгохыг тус тус шаардаж байна.
Асуудлыг заасан хугацаанд шийдвэрлэхгүй бол ажил хаялт зохион байгуулж, орон нутгийн замуудыг хаах хүртэл арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
Үүнээс үүдэн гарсан үр дагаврыг авто замчид хариуцахгүй болно.
АВТО ЗАМ,ГҮҮРИЙН БАРИЛГА, ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО" гэжээ.
-оОо-
Эшлэл: "....бетонон замыг сонгож байхад монголчууд асфальтан замтайгаа үлдэж байна" гэжээ. Дараах холбоос дээр дарж үзнэ үү: http://itoim.mn/index.php/site/news/2698
-оОо-
Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл:
Эшлэл: 2015.04.22. Д.Ундрах /24tsag.mn Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/115067.shtml
Мэргэжлийн хяналтын
ерөнхий газраас зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд
2015 оны гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын
ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтэд шалгалт хийж дүгнэлтээ гаргалаа.
“Дархан АЗЗА” төрийн
өмчит компани нь Зам, тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкнаас санхүүжилт
авч ээлжит засварын ажил хийхээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ
байгуулсан байна. Энэ хүрээнд хоёр км замын даланг сольж шинээр хучиж, 10 км
замын суурийг хучилтын хамт шинэчилжээ.
Гэсэн ч хучлагад
барзгаржилт, хагарлууд үүссэн, зарим хэсгийн хучилт цоорсон, хөвөөний материал
урсаж, хучлагын ирмэг ил гарсан, шуудуу үерийн усанд угаагдсан нь шалгалтаар
тогтоогдлоо.
Иймээс Төрийн хяналт
шалгалтын тухай, Авто замын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын
байцаагч албан шаардлага хүргүүллээ.
Тухайлбал:
-Илэрсэн зөрчлийг
засварлах аргачлал боловсруулан зөвлөх, захиалагч байгууллагаар баталгаажуулж
стандартад нийцүүлэн засварлах
-Урссан хөвөөний
дүүргэлтийг дахин хийх, хөвөөг нийт замын дагуу нягтруулах, шуудууны болон
хоолойн бэхэлгээг техникийн шаардлагын дагуу хийх
-Замын суурь, хучилтын
материалын туршилт шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгэн баталгаажуулж,
орц, нормыг тогтоолгон норм дүрэм, стандарт, техникийн шаардлагын дагуу
засварын ажлаа хийх, хагарал гарч байгаа шалтгааныг тогтоолгох
-Эвдрэл гарсан хэсэг,
цаашид засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусгах хүртэл тээврийн хэрэгслийн
аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах, хориглох болон мэдээллийн тэмдэг
байрлуулахыг албан шаардлагад тусгасан байна.
Энэ үүргийг хэрхэн
хэрэгжүүлсэн тухайгаа зөвлөх, захиалагчаар баталгаажуулж ирэх сарын нэгний
дотор хариу ирүүлэхийг сануулан, шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд
заасны дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Улаанбаатар-Дархан,
Дархан-Сүхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад
орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэсэгчилсэн их, дунд засварын
ажлыг 1997-1999 онд хийснээс хойш урсгал засвараас өөр ажил хийгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл их засвар хийлгүй 44 жил болж байгаа юм" гэжээ.
Эх сурвалж: 2015.04.22. Д.Ундрах /24tsag.mn http://www.24tsag.mn/content/115067.shtml-оОо-
Эшлэл: "Тухайлах юм бол Улаанбаатар-Дархан чиглэлийн Хустайн даваанаас цааш “Жипи ар”, “Зэст хүлэг”, “Ачит мөнхийн зам”, “Дархан АЗЗА” гэсэн дөрвөн компанийн барьсан 25.4 километр зам технологийн горим зөрчиж, хүйтний улиралд хучилтыг нь хийсний улмаас эвдэрч, цөмөрчихсөн байна" гэжээ. Эх сурвалж: 2015/5/15 15:32:16. http://www.fact.mn/218987.html
Өнгөрсөн онд хэсэгчилсэн замын шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил
оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон
хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна. - See more at: http://zasag.mn/m/inspection/view/9154#sthash.YKfC9xeX.dpuf
-оОо-
Өнгөрсөн онд хэсэгчилсэн замын шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил
оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон
хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна - See more at: http://zasag.mn/m/inspection/view/9154#sthash.YKfC9xeX.dpuf
Эшлэл: "...ажил оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон хучилтанд ихээхэн эвдрэл гарсан байна". Эх сурвалж:2015.03.25 http://zasag.mn/m/inspection/view/9154 -оОо-
Улаанбаатар – Дархан чиглэлийн А0401 дугаартай улсын чанартай хатуу
хучилттай зам нь 1971 онд баригдсан бөгөөд 1997-1999 онд хэсэгчилсэн их
засварын ажил хийгдэж байжээ. МХЕГ-аас 2014 онд тус чиглэлийн авто замын
ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн,
эвдрэл ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийн аюулшгүй зорчих нөхцлийг хангуулах тухай
улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газарт хүргүүлж байсан юм. Дээрх дүгнэлтийн дагуу тус авто замын
ихээхэн эвдрэлтэй 26,3 км замд хэсэгчилсэн их засварын ажлыг 2014 онд
гүйцэтгэсэн байна.
Шалгалтын явцад авто замын ашиглалт, арчлалт болон шинэчлэлтийн ажил нь холбогдох
норм дүрэм, стандарт, аюулгүй зорчих нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг болон
2014 онд хийгдсэн зам засвар, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг газар дээр нь
шалгаж, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудтай ажлын уулзалт хийлээ.
Өнгөрсөн онд хэсэгчилсэн замын шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил
оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон
хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/9154#sthash.YKfC9xeX.dpuf
Улаанбаатар – Дархан чиглэлийн А0401 дугаартай улсын чанартай хатуу
хучилттай зам нь 1971 онд баригдсан бөгөөд 1997-1999 онд хэсэгчилсэн их
засварын ажил хийгдэж байжээ. МХЕГ-аас 2014 онд тус чиглэлийн авто замын
ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн,
эвдрэл ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийн аюулшгүй зорчих нөхцлийг хангуулах тухай
улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газарт хүргүүлж байсан юм. Дээрх дүгнэлтийн дагуу тус авто замын
ихээхэн эвдрэлтэй 26,3 км замд хэсэгчилсэн их засварын ажлыг 2014 онд
гүйцэтгэсэн байна.
Шалгалтын явцад авто замын ашиглалт, арчлалт болон шинэчлэлтийн ажил нь холбогдох
норм дүрэм, стандарт, аюулгүй зорчих нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг болон
2014 онд хийгдсэн зам засвар, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг газар дээр нь
шалгаж, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудтай ажлын уулзалт хийлээ.
Өнгөрсөн онд хэсэгчилсэн замын шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил
оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон
хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/9154#sthash.YKfC9xeX.dpuf
-oOo-
Эшлэл: Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Энхбаттай 2015 онд авто замын
салбарт хийгдэх бүтээн байгуулалт, уг салбарын эрх зүйн орчинд юу
дутагдаж байгаа талаар ярилцсан ажээ.
Эх сурвалж: http://vip76.mn/content/29604 Үүнд:
Эшлэл:
Асуулт:Авто замын ажлыг гүйцэтгэхэд захиалагч, гүйцэтгэгч, хяналтын
байгууллагын харилцааг ямар зарчимд суурилж зохицуулдаг вэ?
Хариулт: Ямарваа нэгэн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад гэрээ, гэрээний
дагалдах хавсралт бичиг баримтын хүрээнд зохицуулалт явагдах учиртай.
Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шатанд үндсэн хоёр гэрээ хийгдэж
байна. Нэгдүгээрт ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгч, захиалагч,
санхүүжүүлэгч талуудын оролцоог хангасан байдлаар, хоёрдугаарт зөвлөх
үйлчилгээний гэрээг мөн адил оролцогч талуудын эрх үүргийг тусгаж гэрээг
байгуулан хэрэгжүүлэн ажилладаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс
шалтгаалан талуудын оролцоо харилцан өөр байх тохиолдол байж болно.
Тухайлбал гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх
төсөл, хөтөлбөрийн хувьд зээл олгогч тал зөвхөн санхүүжүүлэгчийн хувиар
бус сонгон шалгаруулалтын шатнаас төслийг дуусах хүртэл тодорхой
үүрэгтэйгээр оролцох тохиолдол ч бас байна.
Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч нь гэрээний үнээр гэрээнд
заасан хугацаанд техникийн шаардлагад заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэх
гол үүргийг хүлээдэг бол захиалагчийн хувьд төслийн хэрэгжилтийн явцад
дэмжлэг үзүүлэх, харилцааг зохицуулах, удирдлагын хяналт тавьдаг. Харин
санхүүжүүлэгч нь төслийг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд гэрээнд
заасан хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, саадгүй санхүүжүүлэх үүргийг
хүлээн ажилладаг. Зам барилгын ажлын чанарын асуудлыг зөвлөх
үйлчилгээний гэрээний хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү гэрээний хүрээнд
зөвлөх үйлчилгээ үзүүлж буй этгээд, аж ахуйн нэгж нь барилгын ажлын
явцад өдөр тутмын технологийн хяналтыг хийж, түүнийг хангуулан
ажилладаг.
Хэрвээ талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх
хариуцлагыг хэрхэн тооцох талаар гэрээнд тусгагдсан байдаг. Тухайлбал
анхааруулга сануулга өгөх, хугацаатай үүрэг өгөх, санхүүгийн хариуцлага
тооцох, гэрээг цуцлах гэх мэт."
"Авто замын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байна
гэж харж байгаа. Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд үндсэн 2 харилцааг
хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт уул уурхайн салбарын
хөгжилтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто зам,
түүнтэй холбоотой үүсэх харилцааг, хоёрдугаарт авто замын засвар
арчлалтын сан, сангийн бие даасан үйл ажиллагааг хангах, сангийн орлогын
эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой үүсэх харилцааг тус тус
хуульчлан оруулахаар ажиллаж байна.
Цаашид авто замын салбарт тогтвортой хөрөнгө оруулалтын бодлогын
тогтолцоог бий болгох явдал зайлшгүй яригдах учиртай гэж бодож байна." гэжээ http://vip76.mn/content/29604 гэжээ.
-оОо- Эх сурвалж: 2014 оны 4 сарын 28. http://www.24tsag.mn/content/54932.shtml"Хөтлөгч И.Буянжаргал: -Бондын мөнгөөр зам засаад байгаа нь олон нийт, зарим хэсэгт таалагдаж байгаа л байх, гэхдээ нөгөөх нь эзэнтэй байна уу гэдэг асуудалтай байгаа болов уу. Хэн хариуцах арчилж тордох юм гээд. Ард түмний эзэнтэй мөнгийг авч ирээд эзэнгүй хээр хаячихдаг, нөгөөх нь тордохгүй бол дороо дуусдаг?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тордохгүй гэдэг нэг талаараа үнэн. Барилгыг стандартгүй баривал аюултай. Кран уналаа, барилга цуурлаа гээд л нөгөө стандарт баримтлахгүйгээс. Эцэст нь эрдэнэт хүний амь нас аюулд хүрдэг.
Тухайн үед мөнгө авч юм хийсэн нөхөд хам хум юм хийдэг. Одоо та нар мэдэж байгаа, өмнөх жил нээлтээ хийсэн сайхан шинэ замаар энэ жил явхад хагарсан байна. Тэгэж зам тавиад хэрэг байна уу.
Нэг Засгийн газрын нүүрэнд зам тавьсан нэртэй, хоёр дахь засаг залгаагүй байхад нөгөө зам нь бартаат зам, шүүрэн шанга шиг болчихсон байвал ямар хэрэг байна.
Одоо тэр замаа арчилж тордох хэрэгтэй байна шүү дээ. Тэр механизмаа давхар бодохгүй байна. Наад зах нь 15 жил, 20 жил эвдэрдэггүй зам барих хэрэгтэй. Манайх чинь өвөл, хавар, намар, зун болдог, газар нь сунаж, агшиж, тэлж байдаг онцлогтой орон шүү дээ.
Island гээд орон байна, зам барьдаг стандарт
нь шал өөр. Тэндээс зам барьдаг стандартыг нь оруулж ирээд, наад зах нь
30 жилийн настай зам барих хэрэгтэй.
Нэг удаа баахан мөнгө зараад 3-4
жилийн дараа хараал идээд зам нь там боллоо гэвэл ямар хэрэг байна.Улаанбаатарт хийж байгаа ажил, нийтийн тээврийн асуудлаа яаж шийдэх юм. Тэр бүхнийгээ цогцоор нь шийдэх хэрэгтэй байна" гэжээ. Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/54932.shtml
-оОо-
Эх сурвалж:2014.10.16. http://vip76.mn/content/27416
-оОо-
Эх сурвалж: Өнөөдөр сонин. http://vip76.mn/content/27306. 2014.10.14. Ишлэл: УИХ-ын гишүүн С.Ганбаатар,Зам, тээврийн яамны Замын ашиглалт,
засварын хэлтсийн дарга Б.Мандат нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто
замын засварын явцтай өнгөрсөн баасан гаригт танилцлаа.
Авто зам засвартай учраас шороон замаар явахад энхэл донхол ихтэй,
шороо тоос хэдэн метрийн өндөрт боссон нь холоос харагдана. Эхлээд Төв
аймгийн Баянчандмань сум орчимд хийж буй замын засвартай танилцсан юм.
Эл замын засварыг “Баянчандмань АЗЗА” ТӨХК наймдугаар сарын 25-нд
хариуцаж авахдаа аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ
байгуулсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.
Одоогоор засварын явц 51.5 хувьтай байна. Дараа нь Хустайн давааны
зам засвартай танилцахаар хөдөллөө. Цаг агаар хүйтрэн цасаар шуурч
байсан учраас зам халтиргаатай байв. Давааны бэлд ирэхэд 30 орчим машин
өгсүүр замд гулгаад явж чадахгүй байгаа харагдана. Зарим нь цасанд
суужээ. Энэ хэсгийн замыг “Дархан АЗЗА” ТӨХК хариуцаж, туслан гүйцэтгэгч
гурван компанийн хамт засаж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зам засварын ажлыг нийтдээ зургаан компани гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс хоёр нь ерөнхий гүйцэтгэгч гэнэ. Ерөнхий гүйцэтгэгч “Баянчандмань
АЗЗА”, “Дархан АЗЗА” ТӨХК нийтдээ 7.3 км зам тавьсан байна. Дахин онц
эвдрэлтэй 12 км зам засварлах 17.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас
шийдэж өгсний дагуу Зам, тээврийн яам, ерөнхий гүйцэтгэгч компаниуд,
Монгол Улсын Хөгжлийн банк хамтран гурвалсан гэрээ байгуулснаар уг ажил
эхлэх ёстой.Гэтэл Хөгжлийн банк гэрээ хийгээгүй аж. Хөгжлийн банк Зам, тээврийн яаманд зам засахад шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөх учиртай. Тэр болтол хөрөнгө мөнгө, материалаа хувиасаа гаргаад ч хамаагүй ажлаа урагшлуулахыг ЗТЯ гүйцэтгэгч компаниудаас шаардсанаар компаниудын эзэд байгаа боломжоо дайчлан, зээл авч засварын ажлаа хийсээр өдий хүрчээ.
Харин одоо арга мухардаж, ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй байгаа төдийгүй авсан зээлийнхээ хүүд идэгдэж, хүнд байдалд орсноо компаниудын удирдлагууд учирлав.
“Дархан АЗЗА” ТӨХК 2.2 км замаа засаж
дууссан тул ЗТЯ-д хүлээлгэж өгөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Зам засварын
ажил гүйцэтгэхэд санхүүгийн бэрхшээлээс гадна иргэд, зорчигчдын гомдол
тасрахгүй, шавар балчигт машин нь суухаас өгсүүлээд асуудал их гарч
байгаа аж. Тоос шороо ихтэй учраас шороон замыг өдөрт 20 тоннын
багтаамжтай усны машинаар таван удаа усалдаг гэнэ.
Мөн хойд хөршөөс ирдэг хүнд даацын
машинууд болон зорчигч тээврийн автобусууд шаварт суусан тохиолдолд
машин, техникээрээ татаж гаргадаг юм байна. Манай улсын хамгийн
хөдөлгөөн ихтэй замын нэг нь энэ учраас осол гарах нь олширчээ. Хүйтэрч
байгаа тул засвараа дуусгахад богино хугацаа үлдлээ. Хэрвээ энэ ажил
орхигдвол ирэх хавраас дахин засвар хийх шаардлагатай болно.
Зам засварын явцтай танилцсаны дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.-Зам засварын ажлын явц танд хэр санагдав?
Манай үндэсний компаниуд ёстой мундаг ажилласан байна. Би засварын ажлын тухай мэдээллийг 14 хоног тутамд авдаг байсан. Эдгээр компани санхүүжилтээ аваагүй хэр нь яаж болгож байгааг би мэддэг байсан. Засварын ажил явагдаж байх үед нь би ирээгүй. Яг асуудал тулгарч, арга мухардсан үед нь хэрэг болгож ирлээ. Дарханы иргэдээс гомдол, санал их ирдэг. Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд иргэдээ төлөөлж, асуудлыг шийдэхийн тулд би шаардлагатай бүх зүйлийг хийнэ.
-Хөгжлийн банкны тухайд юу гэж хэлэх вэ?
Хөгжлийн банкнаас санхүүжилтээ өгөхгүй, гэрээгээ ч хийхгүй байгааг би олон удаа ярьсан. Даваа гаригт хэвлэл мэдээллийнхнийгээ уриад Хөгжлийн банкин дээр очно. ЗТЯ-ыг, эдгээр ажилчдыг хүнд байдалд оруулсан Засгийн газрын холбогдох хүмүүстэй, Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзана. Иргэдээ төлөөлж энэ асуудлыг ирэх долоо хоногтоо шийдэхийг бодно.
-Зам үнэхээр муу байна. Иргэд, зорчигчидтой та сая уулзлаа
Өглөө Дарханаас 10.00 цагт гарсан автобус өдрийн 14.00 цаг болж
байхад Хустайн даваан дээр цасанд суусан, зорчигчид нь бухимдалтай,
нөхцөл байдал ийм л хэцүү байна. Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний
хувьд, Зам, тээврийн сайд А.Гансүхийн хамт зам засварын санхүүжилтийг
өнгөрсөн тавдугаар сараас хөөцөлдсөн. Ингээд зургадугаар сарын 12-ны
Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдэж, долдугаар сарын 2-нд
гарын үсэг зурсан.
Гэвч өдий хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй байна. Өнгөрсөн
хоёр жилд юу хийгдсэн бэ, замын ажил л хийгдлээ. Үнэндээ нүүр тахалж
байгаа газар нь Зам, тээврийн яам. Мөн сайн ажилласан үндэсний
компаниуддаа урам зориг өгөх хэрэгтэй шүү дээ. Бид энэ асуудлыг
шийдэхийн төлөө бүх хүчээ дайчилж ажиллана." гэжээ. Эх сурвалж: http://vip76.mn/content/27306
-oOo- Ишлэл: 2014.Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл Эх сурвалж:
http://vip76.mn/forum?id=23
-оОо-
Эшлэл: "2013 оноос өмнө барьж ашиглалтанд орсон, 9-н аймгийн төвийг нийслэлтэйгээ холбосон 3000 гаруй километр замын олон хэсэгт томоохон эвдрэл үүсч их засвар, шинэчлэлт хийсэн болж байна. Эдгээр замын хучилтын гадаргууд нэлэнхийдээ барзайлт үүсч улмаар хучилт нимгэрч даацгүй болж байна. ...
Бид өнөөдөр хүртэл байгаа зам, гүүрийнхээ засвар арчлалтанд шаардагдах нормативт хөрөнгийн 30-аад хувийг авч санхүүжин, шаардлагат засвар, арчлалтын ажлын 30%-ийг гүйцэтгэж үлдсэн 60%-ийг хийж чаддаггүйгээс зам маань ийм байдалд ороод байгааг бүгд л мэдэж ойлгож байна" гэжээ. Эх сурвалж: http://vip76.mn/content/28693
-оОо-
No comments:
Post a Comment