Би цахим картаа шалгаж үзээд, надад олгосон илүү цалинг буюу 688500 төгрөгийг дансанд нь 2016.12.14-ний өдөр буцаан шилжүүлсэн.
"Баримтыг нь холбогдох ажилтандаа үзүүлээрэй. Бүртгэж намайг зөрчилгүй болгоно уу" хэмээн энэ блог цахим хуудсны http://darhan-az.blogspot.com/ гэсэн холбоос-хаягаа Д.Болортуяагийн утас руу илгээв.
Дээр дурьдсан 2016 оны 3, 4 дүгээр сарын цалингийн нийт 275400 төгрөгийг надад өгөхгүй байхаа гэж бодож байсан билээ. Гэнэт надад өгч баярлууллаа. Та бүхнийхээ ажил амжилтын тухай мэдээг Facebook цахим хуудаснаас нь уншиж, маш их баярлаж явдаг шүү.
"Дархан АЗЗА" ТӨХК-йн удирдлага, хамт олонд болон шинээр томилогдон ажиллаж байгаа ТУЗ-ийн дарга, гишүүдэд улам их амжилт бүтээл гаргахыг хүсэн ерөөе.
Жич: Энэ блог цахим хуудаст 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш тэмдэглэл хөтлөөгүй, харин өнөөдөр талархалаа илэрхийлж бичив.
Энэ блогоо дурсгал болгон байлгаж байгаа билээ.
No comments:
Post a Comment