"ИРГЭНИЙ ХУУЛЬ"-ийн 218 дугаар зүйлд "Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш. 218.1.Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заажээ. Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/299?lawid=299
МҮХАҮТ-ын Мэдэгдэл. 2014.03.28. Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/index.php/home-page/home/2012-08-27-08-24-12/2719-2014-03-28-151251
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын "Мэдэгдэл"-ээс иш татвал:
-“Мөнгөний ханш”
гэдэг ойлголт нь хэд хэдэн улсын мөнгөний хоорондын солилцох харьцааг
хэлнэ. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөг нь 1 ам.доллартай болон бусад гадаад
валюттай тэнцэх вэ гэсэн харьцаа юм. ...Өөрөөр хэлбэл энэхүү заалтаар “мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх
өдрийнх бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар” тооцохоор заасан" гэжээ.
-“Үүрэг үүсэх үе”
гэж юуг ойлгох вэ? Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг
нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.” гэжээ.
Тухайлбал Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Хуульд заасан буюу
заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”-ийн үндсэн
дээр үүрэг үүснэ гэсэн байна" гэжээ.
-“Хэлцэл” гэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн
39.1-ийн дагуу иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх,
дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн
этгээдийн үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл иргэн хуулийн
этгээдээс иргэний эрх зүйн хэлцэл байгуулах хүсэл зоригоо илэрхийлж
нөгөө тал түүнийг хүлээн авч, хуульд тусгайлан бичгээр байгуулж,
нотариатаар батлуулахаар заасан болон эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ
байгуулагдсанд тооцохоос бусад гэрээг амаар тохиролцсон үед хэлцэл
байгуулагдсан гэж үзнэ. Мөн нэг талын хүсэл зориг дангаараа
илэрхийлэгдсэнээр гэрээ байгуулагдсанд тооцогдох иргэний эрх зүйн нэг
талын хэлцлүүд ч байдаг. Үүнээс “иргэний
эрх зүйн хэлцэл байгуулагдсан үеийг үүрэг үүсэх үе гэж үзэх ба гэрээнд
гарын үсэг зурж үүрэг хүлээсэн өдрийн ханшаар төлбөрийг төлнө, харин
талууд гэрээгээр төлбөр төлөх үүргийг дараа гүйцэтгэхээр тохирсон бол
тэр үеийн ханшаар үүргийг гүйцэтгэнэ” гэсэн ойлголт гарч байна.
Иргэний эрх зүйд үйлчилж буй хийсвэрлэлийн зарчмын
дагуу хэлцлийг үйлчлэх байдлаар нь үүрэг үүсгэж буй хэлцэл, өмчийн
хэлцэл хэмээн ангилдаг. Үүрэг үүсгэсэн хэлцэл гэдэг нь тодорхой нэг
үйлдлийг гүйцэтгэх үүрэг үүсгэж буй хэлцэл юм. Иргэний эрх зүйн гэрээ
байгуулагдсанаар үүргийн эрх зүйн харилцаа үүсэх буюу үүргийн харилцаа
болон гэрээний эрх зүйн харилцаа зэрэг үүсдэг байна. Эцэст нь “Тодорхой
хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийн
хувьд гэрээ байгуулагдсанаар хөрөнгө шилжүүлэх үүрэг гүйцэтгэх үүргийн
эрх зүйн харилцаа үүснэ хэмээн үзэх ба иймээс үүрэг гүйцэтгэгч нь
үүргийн гүйцэтгэлийг хэзээ гүйцэтгэхээс үл хамааран үүрэг үүссэн үеэр
буюу гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцон үүргээ гүйцэтгэх буюу
төлбөрийн ханшийг тооцно” гэсэн дүгнэлт гарч байна" гэжээ. Дэлгэрэнгүйг http://www.mongolchamber.mn/index.php/home-page/home/2012-08-27-08-24-12/2719-2014-03-28-151251
No comments:
Post a Comment