Ишлэл: "2014 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн
хурдны авто зам”-ын концессын гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаяр болон “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам”
ХХК-ийн Ерөнхийлөгч С.Отгонбаатар нар гарын үсэг зуржээ.
Концесс эзэмшигч “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь гэрээг үзэглэсэн өдрөөс хойш есөн сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулах, санхүүжилтийн гэрээг байгуулан төслийн эхний ээлжийн нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг аль нэг арилжааны банкинд байршуулах юм. Гэрээ нь концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концесс эзэмшигч нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 1000 км транзит тээврийн хурдны автозамыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн хугацаанд ашиглан, түүний дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ" гэжээ. Эх сурвалж: http://economy.news.mn/content/173340.shtml

No comments:
Post a Comment