Wednesday, December 14, 2016

Маш их баярлалаа. Амжилт хүсэе.

2016.12.13-ны үдээс хойш "Дархан АЗЗА" ТӨХК-иас надад мэнд хүргэв: "ТУЗ-ийн хараат бус гишүүнээс Та 2016 оны 05 дугаар сарын эхэн үед чөлөөлөгджээ. 2016 оны 1, 2 дугаар сарын цалинг Танд шилжүүлэн өгчээ. ТУЗ-ийн хараат бус гишүүний 2016 оны 3, 4 дүгээр сарын цалин нийт 275400 төгрөг Танд олгох ёстой. Гэтэл 2016.12.12-ны өдөр ТУЗ-ийн гишүүний 7 сарын цалинтай тэнцэх нийт 963900 төгрөгийг Танд шилжүүлжээ. Иймд үүнээс (963900-275400)=688500 төгрөгийг буцааж дансаар өгнө үү" гэж надад утсаар хэлэв.

Би цахим картаа шалгаж үзээд, надад олгосон илүү цалинг буюу 688500 төгрөгийг дансанд нь 2016.12.14-ний өдөр буцаан шилжүүлсэн. 
"Баримтыг нь холбогдох ажилтандаа үзүүлээрэй. Бүртгэж намайг зөрчилгүй болгоно уу" хэмээн энэ блог цахим хуудсны http://darhan-az.blogspot.com/ гэсэн холбоос-хаягаа Д.Болортуяагийн утас руу илгээв.
Дээр дурьдсан 2016 оны 3, 4 дүгээр сарын цалингийн нийт 275400 төгрөгийг надад өгөхгүй байхаа гэж бодож байсан билээ. Гэнэт надад өгч баярлууллаа. Та бүхнийхээ ажил амжилтын тухай мэдээг Facebook цахим хуудаснаас нь уншиж,  маш их баярлаж явдаг шүү.
"Дархан АЗЗА" ТӨХК-йн удирдлага, хамт олонд болон шинээр томилогдон ажиллаж байгаа ТУЗ-ийн дарга, гишүүдэд улам их амжилт бүтээл гаргахыг хүсэн ерөөе.

Жич: Энэ блог цахим хуудаст 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш тэмдэглэл хөтлөөгүй, харин өнөөдөр талархалаа илэрхийлж бичив.
Энэ блогоо дурсгал болгон байлгаж байгаа билээ.