Saturday, October 18, 2014

Ишлэл: С.Ганбаатар авто замын засварт шаардлагатай 17.6 тэрбумыг шийдүүллээ

Эх сурвалж: 2014.10.17. http://www.shuud.mn/?p=403420
"Монгол Улсын Засгийн газар 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Авто замын засвар, арчлалтын ажлын талаар авах арга хэмжээний тухай 184 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу авто зам засварын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банк олгох ёстой байсан ч шаардлагатай хөрөнгө гацаад байсан юм. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам засварын ажлын  явц 70-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Хөгжлийн банкнаас ирэх 17.6 тэрбум төгрөгийн санхүүжүүлтийг хүлээж байгаа гэдгийг замын компаниудын зүгээс мэдээлсэн аж.
....УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ (10-р) сарын 13 өдөр Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын явцтай танилцсан юм.  ....өнөөдөр 17.6 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас санхүүжилт хийгдэхээр болсон  талаар С.Ганбаатар гишүүн авто замын компаний удирдлагуудад мэдэгдлээ. ...Улаанбаатар-Дархан, Лүн-Эрдэнэсант-Арвайхээр, Улаанбаатар гэсэн чиглэлийн нийт 46.2 зам барих ажил цаг алдалгүй үргэлжлэх боломжтой болох юм байна" гэжээ. 
ххх
Эх сурвалж: 2014.10.16. http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/16239 
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар  өнөөдөр /2014.10.16/ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэгч зургаан компанийн удирдлагатай  уулзав.
"Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар компанийн удирдлагуудад хандан  Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 25,4 км замд засвар шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж байгаа явдалд талархаад цаашид үндэсний компаниудыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтад Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв нар болон “Бэеринг” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Г.Баярсайхан, “Жи Пи Ар” ХХК-ийн ерөнхий инженер Д.Нарантулга, “Дархан АЗЗА” ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч “Зэст хүлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр нарын төлөөллүүд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв" гэжээ.

No comments:

Post a Comment