"Дархан АЗЗА", "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн хамт олондоо шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
2015 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.
Дараах гэрэл зургийг энэ блогтоо татан оруулав.
Авто зам засвар, арчлалтын талаарх Амжилт бүтээл,Стандарт, Шийдвэр, Хяналтын мэдээллийг цуглуулж түгээх зорилготой.
Pages
- Home - Нүүр
- Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл
- Хяналтын хуудас: Авто зам
- ШИЛЭН ДАНС "Дархан АЗЗА". Зөвлөмж
- Техникийн мэдээ
- ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ
- КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ
- ТОГТООЛ
- Компанийн засаглал гэж юу вэ
- ТУЗ-ийн хараат бус гишүүний эрх үүрэг
- Технологи, төсөл, боловсруулалт, аргачлал
- Сэрэмжлүүлэг мэдээ
- Хөндлөнгийн ба Дотоод аудит гэж юу вэ
- Холбоос - Link
- ОХУ-ын зарим норматив ишлэл
- "Норм ба Дүрэм", Стандартын жагсаалт
- ТУЗ ЖУРАМ ТӨСӨЛ
Wednesday, December 31, 2014
Monday, December 22, 2014
Monday, November 3, 2014
ТУЗ-ийн хурал боллоо
2014.11.03-ны
өдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн болон "Дархан АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал
боллоо.
Saturday, October 18, 2014
Ишлэл: С.Ганбаатар авто замын засварт шаардлагатай 17.6 тэрбумыг шийдүүллээ
Эх сурвалж: 2014.10.17. http://www.shuud.mn/?p=403420
"Монгол Улсын Засгийн газар 2014 оны 06
дугаар сарын 07-ны өдөр Авто замын засвар, арчлалтын ажлын талаар авах
арга хэмжээний тухай 184 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу
авто зам засварын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банк олгох ёстой байсан ч
шаардлагатай хөрөнгө гацаад байсан юм. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам засварын ажлын явц 70-100
хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Хөгжлийн банкнаас ирэх 17.6 тэрбум
төгрөгийн санхүүжүүлтийг хүлээж байгаа гэдгийг замын компаниудын зүгээс
мэдээлсэн аж.
....УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ (10-р) сарын 13 өдөр
Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга
Б.Мандат нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын явцтай
танилцсан юм. ....өнөөдөр 17.6 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас санхүүжилт
хийгдэхээр болсон талаар С.Ганбаатар гишүүн авто замын компаний
удирдлагуудад мэдэгдлээ. ...Улаанбаатар-Дархан, Лүн-Эрдэнэсант-Арвайхээр, Улаанбаатар гэсэн
чиглэлийн нийт 46.2 зам барих ажил цаг алдалгүй үргэлжлэх боломжтой
болох юм байна" гэжээ.
ххх
Эх сурвалж: 2014.10.16. http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/16239
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2014.10.16/ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэгч зургаан компанийн удирдлагатай уулзав.
"Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар компанийн удирдлагуудад хандан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 25,4 км замд засвар шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж байгаа явдалд талархаад цаашид үндэсний компаниудыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтад Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв нар болон “Бэеринг” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Г.Баярсайхан, “Жи Пи Ар” ХХК-ийн ерөнхий инженер Д.Нарантулга, “Дархан АЗЗА” ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч “Зэст хүлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр нарын төлөөллүүд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв" гэжээ.

Компанийн засаглалын хөгжлийн төвийн сургалт
2014 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд "Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга" нарт зориулсан "Компанийн засаглалын 36 цагийн сургалтанд" хамрагдлаа.
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн Гэрчилгээний огноо: 2014.10.18. Гэрчилгээний дугаар: 0130241.
Компанийн засаглалын хөгжлийн төвийн:
Байршил: Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Гэр өргөө
Утас: 88978179

Subscribe to:
Posts (Atom)