Sunday, May 22, 2016

Амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сайн байцгаана уу
Хуучин хараат бус гишүүн биднийг дахин сонгохгүй тухай шийдвэр гарсан учир "Дархан АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүдийг шинээр сонгон шалгаруулсан гэж сонслоо.
Та бүхэндээ их баярлаж явдаг шүү.

"Дархан АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, Нарийн бичгийн дарга нараас өгсөн чиглэлийн болон холбогдох журмын дагуу http://darhan-az.blogspot.com/ блог цахим хуудсаа тус Хараат бус гишүүнээс чөлөөлөгдөх өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй хамтран хөтөлж, ТУЗ-ийн дарга, гишүүд, компанийн удирдлагын хооронд мэдээлэл солилцож, хамтран асуудал шийдвэрлэж байснаа дурсан санахад сайхан байна.
Цаашид Та бүхнийхээ ажлын амжилт, ололтын тухай мэдээлэл, зургийг FB цахим хуудаснаас, хэвлэл мэдээллээс уншиж баярласаар байх болно.
Харин цаашид энэ блог цахим хуудастаа Би мэдээлэл зураг авч буюу татан оруулж нэмэх эрхгүй, үүрэггүй, боломжгүй болсон. Дурсамж болгон үлдээе.
http://darhan-az.blogspot.com/


Хүндэтгэсэн,
Chuluunbat.A. "Дархан АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр ажиллаж байсан.
Миний хувийн блог цахим хуудасны холбоос нь: http://chuluunbata.blogspot.com/

Sunday, May 15, 2016

АЖЛЫН ЗАРДЛЫН СУУРЬ НОРМ

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АРЧЛАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЗАРДЛЫН СУУРЬ НОРМ БАТЛАГДЛАА. Эх сурвалж:МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ.

Wednesday, May 4, 2016

Зорчигч тээвэрчдийн анхааралд

Ишлэл: 2016.05.05-нд Д. Батдорж to АЗЗА НЭГДСЭН ГРУПП
"Дархан АЗЗА" ТӨХК-н УБ-ДА чиглэлд КМ-194,900-195,300 авто замын засвар хийж байгаа тул зорчигч жолооч та бүхэн сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцоно уу" гэжээ.

Эшлэл: "2016.05.04. Д. Батдорж to АЗЗА НЭГДСЭН ГРУПП  "Дархан АЗЗА" ТӨХК-н Зорчигч тээвэрчид-ийн анхааралд Улаанбаатараас Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 185-196 км-т засварын ажил хийгдэж байгаа тул замын нөхцөлд хурдаа тохируулж түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна"
"Очирын Золзаяа За ийм ухмал хийж суурийг нь сольж байна.доод суурь нь нуль цэвдэг байна шүү" гэв.

 

Monday, May 2, 2016

Механик инженерүүдийн сургалт болно

Ишлэл: " #‎ЗТЯСайдыншуурхай‬. @m_zorigt АЗЗА-ын механик инженерүүдэд хийх сургалтыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулах үүрэг 2016.05.02-нд өглөө" гэжээ.
АЗЗА КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн сайдын шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу АЗЗА компаниудын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан механик инженерүүдийг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотод 2016 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд сургалт, семинар зохион байгуулагдах тул АЗЗА компаниуд механик инженер буюу техник хариуцсан ажилтнаа заавал оролцуулахыг АНХААРУУЛЖ байна. Бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн төв дээр явагдана.
Сургалт ШУТИС-ын Механик тээврийн сургууль дээр болох бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод хийгдэж байгаа засвар үйлчилгээний ажил болон Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн өөрийнхөө байгууллагад шаардлагатай Авто замын болон механик инженерийн /боловсон хүчний/ захиалгаа албан ёсоор авч ирнэ үү.
Холбогдох утас: ЗХНХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюун /96098432/