Thursday, January 29, 2015

Ишлэл: Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой болжээ

2015.01.30-нд дараах Эх сурвалжаас иш татав: 
Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой болжээ
http://shuud.mn/?p=432202 
Ишлэл: "DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Харин энэхүү төхөөрөмж нь хүйтний улиралд  -10-20 градусын температурт ажилладаг нь автозам нөхөх ажлыг улирал харгалзахгүй хийх боломжийг бий болгож байна. Ингэснээр автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаагаас гадна хуучин асфальтбетоныг эргүүлэн ашиглаж болдогоороо давуу талтай юм.б
Мөн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмж нь нэг удаа 2м2 талбайд нөхөөс хийх боломжтой бөгөөд хуучин технологитой харьцуулахад ажиллагаа бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник тоног төхөөрөмжийн хувьд ч хэмнэлт бий болгож байгаагаараа давуу талтай төхөөрөмж юм. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баруун, Зүүн салбарын үйл ажиллагаанд тус бүр нэг нэгийг ашиглаж эхлээд байна" гэж Улаанбаатар хотын “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ мэдээллээ.

Monday, January 5, 2015

Шилэн дансны холбоос

2015.01.05. Шилэн дансны холбоос: http://www.shilendans.gov.mn/main/organization
"Дархан АЗЗА", http://www.shilendans.gov.mn/main/agency/10461
"Сэлэнгэ АЗЗА" http://www.shilendans.gov.mn/main/agency/10469
"Шилэн дансны тухай" Монгол улсын хуулийг дараах холбоос дээр дарж үзнэ үү http://darhan-az.blogspot.com/p/blog-page_84.html