Эх сурвалж: Б.Нямдарь http://news.gogo.mn/r/147224 -ээс иш татав: "Зүүн аймагт хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд гүйцэтгэгдсэн хяналт шалгалтыг МХЕГ-аас хийжээ. Авто замын салбарт 2014 онд нийт 37 чиглэлийн 1886,4 км автозам болон 2040,86 м урт гүүр баригдаж байгаа.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр 11 чиглэл, 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 327 км авто зам, 2040,86 м урт гүүр баригдаж байгаагаас он дамжин баригдаж байгаа авто зам 309 км, шинээр баригдаж буй авто зам 18 км, Хөгжлийн банкны санхүүжилтээр 19 чиглэлд 465,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1019,7 км авто зам, Гадаадын зээл тусламжаар 7 чиглэлд 168,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 593,7 км авто зам, үүнээс он дамжин хэрэгжиж байгаа нь 350 км, шинээр эхлэх нь 189,7 км авто зам байгаа аж.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд мэргэжлийн хяналтаас шалгалт хийжээ.
Шалгалтаар ашиглагдаж байгаа бүтээгдэхүүн болон түүний нягтаршил шаардлага хангахгүй, орцны найрлага зөрчигдсөн гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ. Шалгалтын дүнг ирэх сарын 25-нд МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцэж шийдвэр гаргуулан яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн холбогдох арга хэмжээ авах болно гэлээ"