Эх сурвалж: 2014.03.10.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар http://inspection.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=2197:2014-03-10-01-44-06&catid=4:notification-news&Itemid=21 Хаврын улирал эхэлж, газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх,
анхааруулах арга хэмжээг тухайн орон нутгийн авто зам, гүүр, замын
байгууламжийн ашиглагч байгууллагын зүгээс авах,
зорчиж буй тээврийн хэрэгслийн.жолооч, зорчигчид анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна:
1.Төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын болон улсын чанартай
авто замын хариуцагч байгууллагуудад зам, гүүр, замын байгууламжийн
засвар арчлалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэх, үзлэг шалгалтыг
хийх, шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үер, шар
усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах;
2.Аймаг, орон нутгийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг
Тээвэр, авто замын газраас тухайн нутаг дэвсгэрт байршилтай орон нутгийн
чанартай авто зам, гүүр, замын байгууламжуудыг паспортжуулж, замын
сүлжээний бүртгэлд баяжилт хийж, ашиглалт хариуцагчийг тодорхой болгож,
үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн байгууллагуудын
хамтын ажиллагааг сайжруулах;
3.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, аймгуудын тээвэр авто
замын газрууд зорчигч тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцлийг
хангуулах арга хэмжээг авахуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон
хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;
4.Бүх гүүрүүдийн тооцоот даацыг анхааруулсан, зорчих тээврийн хэрэгслийн
зөвшөөрөгдөх тэнхлэгийн болон бүх жингийн мэдээлэх, хориглох болон бусад
шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг MNS 4597:2003, MNS 4759:2003, MNS
4596:2007 стандартын дагуу байршуулах;