Monday, July 7, 2014

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болов

2014.07.04-ний өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан өрөөнд тус компанийн болон "Дархан АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо. "Сэлэнгэ АЗЗА", "Дархан АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар М.Ганхуягийг сонгож баталгаажуулав. Хурлыг М.Ганхуяг удирдаж, шийдвэр гаргуулав. 2014.07.05-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн өөрөө буулгагч автомашин, автогрейдер, индүү техник хэрэгсэлтэй болон Асфальт-бетонын жижиг үйлдвэртэй танилцав. Мөн уулын чулууг буталж, төрөл бүрийн голчтой "Дайрга бэлтгэх тоног төхөөрөмж"-ийг угсрах бэлтгэл ажлаа сайн хийж байлаа. "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн хамт олон нь авто замын жижиг нүхэн эвдрэл, торон хагарлыг нөхөх болон эмжээр хийх ажилбарыг олгосон төсөв-графикийн дагуу хийж байна.  
Санал бодол, зөвлөмж:
-"Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн туршлага, ажлын арга, орц-нормативаас "Дархан АЗЗА" ТӨХК-ийн ажилчид суралцаж болно.
-"Дархан АЗЗА" ТӨХК-ийн ажиллагчдад урам итгэл хайрлаж, инженер, ажилчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж, авто замын засвар-нөхөөс, арчлалт, эмжээрийн ажлыг хийх арга, техник, технологийг улам сайжруулах жижиг төсөл-асуудал боловсруулж, хамт олноороо хэлэлцүүлж, тухайн хариуцсан цэгээсээ эхлэн дотоод нөөц бололцоогоо дайчлан, төлөвлөсөн ажлаа графикийн дагуу хугацаанд нь чанартай хийж, холбогдох дээд байгууллагад тухай бүр танилцуулж байхыг зөвлөж байна. Зам, тээврийн яамны 2014 оны 5/3414 тоот албан бичгийн хариуг нь холбогдох байгууллагуудын хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт ирүүлэхийг, эсвэл Гүйцэтгэх захирал өөрөө Шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар "Дархан АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд чиглэл зөвлөмж өгөв.
-Авто замын засвар, арчлалт хийхийн өмнөх гэрэл зургийг, засвар арчлалт хийсний дараах гэрэл зургийг тухай бүр он сар өдрөөр нь гаргаж, нийтэд сурталчиж, зорчигч-жолооч нараас сэтгэл ханамжийн судалгааг тухай бүр авч байхыг зөвлөж байна.

-"Сэлэнгэ АЗЗА", “Дархан АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны журам”-ыг гүйцэтгэх захирал бүрт өгөв.
"Сэлэнгэ АЗЗА", "Дархан АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, инженер, техникийн ажилтан, жолооч, мэргэжлийн ажилчид, ерөнхий санхүүч, ня-бо, нярав, үйлчлэх ажилтан нийт хамт олонд улам их амжилт бүтээл гаргаж ажиллахыг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment